card

ММСА-ийн үйл ажиллагааны зорилго, зорилт

Маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG компани болон бусад компани, судлаачдын санаачлагаар Монгол Улсад маркетингийн судалгааг хөгжүүлэх, маркетингийн судалгаан дахь олон улсын мэргэжлийн стандарт, ёс зүйг сурталчлан таниулах, энэ чиглэлээр сургалт семинар, үзэсгэлэн зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий Монголын Маркетингийн Судалгааны Ассоциаци (ММСА)-ийг 2013 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан билээ.

ЗОРИЛГО

Монгол Улсын маркетингийн судалгааны зах зээлийг олон улсын мэргэжлийн стандарт, ёс зүй, орчин үеийн арга зүй, технологид нийцүүлэн хөгжүүлэх.

ЗОРИЛТ

  • Маркетингийн судалгааны стандарт, ёс зүйг сурталчлан таниулах;
  • Монгол улсад судалгааны арга зүйг мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлэхэд холбогдох салбарын байгууллагуудыг оролцуулах.