APRC-ийн танилцуулга
Ази, Номхон далайн орнуудын судалгаа хороо (APRC) нь 2009 онд Австрали улсын Сидней хотноо болсон анхны бага хурлаар үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Ази, Номхон далайн бүс нутгийн 10 улс орны 11 мэргэжлийн холбоо, нийгэмлэгийг эгнээнд нэгтгэсэн байгууллага болоод байна.
Хороо нь Ази, Номхон далайн бүс нутгийн маркетингийн судалгааны нийгэмлэг, холбоодын дунд энэ бүс нутагт чиглэсэн маркетингийн судалгааны арга технологийг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, мэдлэг мэдээллээ солилцох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү зорилгын хүрээнд APRC тус бүс нутгийн мэргэжлийн холбоодыг оролцуулсан жил бүрийн бага хурлыг зохион байгуулдаг. APRC-ийн гишүүн орон бүр Ази, Номхон далайн бүс нутгийн судалгааны бага хурлыг ээлжлэн өөрсдийн улс орондоо зохион байгуулдаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://aprc-research.com/ линкээр орж үзнэ үү.