card

GRBN-ийн танилцуулга

Судалгааны бизнесийн дэлхийн сүлжээ нь Үндэсний судалгааны нийгэмлэгүүдийг хөгжүүлэх, дэмжих замаар судалгааны бизнесийг хөгжүүлэх зорилго бүхий 5 тивийн 37 үндэсний судалгааны нийгэмлэг, 3500 орчим бизнесийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллага нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

  • Судалгааны нийгэмлэг, байгууллагуудын хооронд олон улсын хэмжээнд харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгох замаар судалгааны арга технологийг хөгжүүлэх;
  • Олон улсын ёс зүйн болон чанарын стандартыг бий болгож сурталчлах;
  • Үндэсний түвшин дэх үр дүнтэй зохицуулалтыг бий болгох, улс хоорондын, хил дамнасан төслүүдийн талаарх гомдол маргааныг шийдвэрлэх шийдлийг бий болгох;
  • Оутсорсинг болон туслан гүйцэтгэх зэрэг хил дамнасан үйлчилгээнд баримтлах заавар зөвлөмжийг боловсруулах;
  • Үндэсний нийгэмлэгүүдийн хэрэгцээ, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох зэрэг болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.grbn.org/ линкээр орж үзнэ үү.