ЭЗОМАР
ЭЗОМАР бол маркетингийн судалгааг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой гол байгууллага юм.
ЭЗОМАР нь 1948 оноос хойш үр дүнтэй шийдвэр гаргалтад нөлөөлөх маркетингийн болон нийгмийн судалгааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.
ЭЗОМАР салбарын тодорхой асуудлаарх өргөн хүрээтэй хөтөлбөрүүд, сэдэвчилсэн хурал зөвлөгөөн, ном товхимол, тэргүүн туршлагын гарын авлага гаргах замаар 130 гаруй орон дахь 4,900 гишүүний дунд байнгын хэлэцүүлэгийг явуулдаг. ЭЗОМАР нь мөн дэлхий даяарх мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран сайн дураар дагаж мөрдөх ёс зүйн дүрэм журмыг гаргаж, сурталчилдаг.
ЭЗОМАР-ын гишүүд болон тэдний компанийн харилцах хаягийг ЭЗОМАР-ын Гишүүдийн хайлтын системд бүртгэсэн байдаг. Гишүүд нь ЭЗОМАР болон Олон улсын худалдааны танхимын хамтран боловсруулж, дэлхий даяарх үндэсний болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын баталсан Зах зээлийн болон нийгмийн судалгааны олон улсын ёс зүйн кодыг дагаж мөрдөх үүргийг хүлээдэг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.esomar.org/ линкээр орж үзнэ үү.