card

ММСА ТББ-ын гишүүнчлэлийн бодлого

Монголын Маркетингийн Судалгааны Ассоциаци нь маркетингийн судалгааны чиглэлээрх стандарт, ёс зүйг сурталчлан таниулж, улмаар судалгааг Монгол улсад мэргэжлийн, өндөр түвшинд хөгжүүлэхэд салбарын байгууллагуудын оролцоог хангах зорилготой билээ. Тиймээс манай байгууллагын гишүүнчлэл маркетингийн болон нийгмийн судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, компани, хувь судлаачид хэн бүхний өмнө нээлттэй байх болно.

Тус байгууллагын гишүүн болсноор мэргэжлийн ёс зүй, стандарт, судалгааны орчин үеийн арга, аргачлалын талаарх мэдлэг, туршлагаас суралцаж, энэ салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, захиалагч байгууллагуудад өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зэрэг өргөн боломжийг та бүхэн өөртөө нээх болно.