card

ММСА-ийн гишүүдийн танилцуулга

Маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи (MMCG) ХХК нь маркетингийн судалгааны чиглэлээрх стандарт, ёс зүйг сурталчлан таниулж, улмаар судалгааг Монгол улсад мэргэжлийн, өндөр түвшинд хөгжүүлэхэд салбарын байгууллагуудын оролцоог хангах зорилгоор ММСА-ийг анх санаачлан үүсгэн байгуулсан. MMCG компани нь 2002 онд байгуулагдсан, Монголын анхны бизнесийн судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компаниудын нэг юм.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд MMCG компани  500 гаруй судалгаа, зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлсэн.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://mmcg.mn/mmcg/ линкээр орж үзнэ үү.