MMCG компанийн санаачлан үүсгэн байгуулсан Монголын Маркетингийн Судалгааны Ассоциаци Ази, Номхон далайн орнуудын судалгааны хороо (APRC)-гоор дамжуулан Судалгааны бизнесийн дэлхийн сүлжээ (Global Research Business Network)-нд нэгдэн орлоо. Судалгааны бизнесийн дэлхийн сүлжээ нь Үндэсний судалгааны нийгэмлэгүүдийг хөгжүүлэх, дэмжих замаар судалгааны бизнесийг хөгжүүлэх зорилго бүхий 5 тивийн 37 үндэсний судалгааны нийгэмлэг, 3500 орчим бизнесийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллага нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
- Үндэсний нийгэмлэгүүдийг гишүүн байгууллагууд нь харилцагчиддаа үнэ цэнэ бий болгох чиглэлээр хөгжүүлэх, бэхжүүлэх, мэдлэг мэдээлэл харилцан солилцох боломжийг бий болгох;
- Судалгааны нийгэмлэг, байгууллагуудын хооронд олон улсын хэмжээнд харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгох замаар судалгааны арга технологийг хөгжүүлэх;
- Олон улсын ёс зүйн болон чанарын стандартыг бий болгож сурталчлах;
- Үндэсний түвшин дэх үр дүнтэй зохицуулалтыг бий болгох, улс хоорондын, хил дамнасан төслүүдийн талаарх гомдол маргааныг шийдвэрлэх шийдлийг бий болгох;
- Оутсорсинг болон туслан гүйцэтгэх зэрэг хил дамнасан үйлчилгээнд баримтлах заавар зөвлөмжийг боловсруулах;
- Үндэсний нийгэмлэгүүдийн хэрэгцээ, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох зэрэг болно.
Гишүүнчлэлийн талаарх мэдээллийг http://www.grbn.org/members/APRC холбоосоор орж үзнэ үү.